• YEC
    • About Us
    • Team Members
    • Yearly Report
  • YEC Events
    • Events
    • Entrepreneurship Conference
  • Project
  • News
  • Finding Investor
  • Membership
  • Contact
  • YEC
    • About Us
    • Team Members
    • Yearly Report
  • YEC Events
    • Events
    • Entrepreneurship Conference
  • Project
  • News
  • Finding Investor
  • Membership
  • Contact

Монгол, Солонгосын Гарааны Бизнес Эрхлэгчдийн Чуулга Уулзалт 2019

Picture
Picture
Picture
Монгол Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улсын хоёр талын бизнес түншлэлийн орчинг сайжруулах зорилгоор БНСУ-д сурч, ажиллаж буй Монголчуудын гарааны бизнесийг дэмжих, хөрөнгө оруулалтыг олоход туслалцаа үзүүлэх, Солонгосын амжилттай бизнес эрхлэгчидтэй уулзаж нэтворкынг үүсгэх, менторшип хөтөлбөрт хамруулах зэрэг 3 өдрийн үйл ажиллагааг энэ сарын 26, 27, 28-ны өдрүүдэд Сөүл хотноо зохион байгуулав.

Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөл нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Залуу Энтрепенерруудын анхдугаар зөвлөгөөнийг хамтран 2018 оны 8 сарын 15 ны өдөр Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулсан бөгөөд хоёр дахь албан ёсны үйл ажиллагааг Монгол залуу бизнес эрхлэгчдээ дэмжиж хөгжүүлэх хоёр орны бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагаа уялдаа холбоог сайжруулах БНСУ-даа хүлээн зөвшөөрөгдсөн бизнес эрхлэгч эрхмүүд болон хөрөнгө оруулагчдыг хамруулав.

Чуулганы үеэр онцлох Монгол Гарааны бизнес эрхлэгчид Солонгосын хөрөнгө оруулагч нартай уулзаж санал солилцох болон хамтран ажиллах боломжуудыг ярилцав. Онцлох үйл явдлаар Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөлийн удирдлагыг Солонгосын Жижиг, дунд үйлдвэрлэл, Гарааны бизнесийн яамны сайд, дэд сайд нар хүлээн авч уулзсан бөгөөд цаашдын харилцааг хэрхэн өргөжүүлэх болон ирэх жилүүдийн хоёр орны бизнесийн түншлэлийг авч үзэв.

Мөн Солонгост аж төрдөг оюутан, залуусаас оролцсон "Нэг Минут" бизнесийн уралдааны ялагч нарыг тодруулав.

Нийт хүрэлцэн ирж, үйл ажиллагаанд идэвхитэй оролцсон Солонгос дахь залуус, Гарааны бизнес эрхлэгчид, Хамтран ажиллагч бүхий л байгууллагууддаа гүнээ талархал илэрхийлье!
​
Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөл
YEC Korea Startup Summit 2019
#YECKSS #YEC #StartUp
Powered by Create your own unique website with customizable templates.