Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Швейцарын Холбооны Улсын Давос хотноо Бүгд Найрамдах Солонгос Улс /БНСУ/-ын Жижиг, дунд үйлдвэр, гарааны бизнесийн асуудал хариуцсан сайд Пак Ёонг-Суныг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар талууд хоёр улсын жижиг, дунд үйлдвэр эрхлэгч залуучуудыг дэмжих асуудлаар ярилцав. Уг уулзалтаар Солонгосын жижиг дунд үйлдвэрлэл, старт-апын эко-систем, дэд бүтэц болон 4 дэх аж үйлдвэрлэлийн хувьсгалд тэргүүлж буй эдийн засгийн туршлага хуваалцав. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Солонгос, Монголын старт-ап экосистемийн хамтын ажиллагаа нь манай улсын олон салбарт үнэ цэнэ авчрах болно гэжээ.
БНСУ-ын салбарын сайд хөдөө аж ахуй, хүнс, аялал жуулчлал зэрэг салбарт хийгдсэн судалгаатай танилцаж, БНСУ-аас хөрөнгө оруулалт хийх, ноу-хау, технологи нэвтрүүлэх чиглэлд бүхий л түвшинд хамтран ажиллахад бэлэн байгаагаа дахин бататгав.
https://www.etnews.com/20200124000004