УИХ-ЫН ИННОВАЦИ, ЦАХИМ БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНООС ЗОХИОН БАЙГУУЛСАН УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөлийн төлөөлөл УИХ-ын Инноваци, цахим бодлогын хорооноос зохион байгуулсан уулзалтад оролцож ажиллалаа. Уг уулзалтад БШУЯ-ны Инноваци, технологийн газрын дарга Д.Одгэрэл, МҮХАҮТ-ын төлөөлөл Б.Түвшинтөр, Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Б.Мөнх-оргил, Дриймэрс нэгдэл, бусад гарааны бизнесүүд уулзаж өөрсдийн санал бодол болоод тулгараад буй бэрхшээл шийдлийг танилцуулан уламжлав.
Уулзалтын үеэр гишүүн, байнгын хорооны дарга
Uchral Nyam-Osor "Техник технологийн чөлөөт бүс"-ийг байгуулж Монгол эх орондоо "Цахиурын Хөндий" шиг гарааны бизнесийн чөлөөт бүсийг болгохын төлөө ажиллана" хэмээсэн бол гишүүн Ганибалын Амартүвшин
залуу бизнес эрхлэгч нарт тулгамддаг хүндрэлтэй асуудал бол хөрөнгө оруулалт, санхүүжилт нөгөөтэйгүүр Улсаас дэмжих бодлого нэн дутагдалтай байдлуудыг дурдлаа.
Уулзалтаар Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөгөөн мөн Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын хамтран хэрэгжүүлж буй "стартап, энтрепренеруудад зориулсан ээлтэй хууль, эрх зүйн орчинг бий болгоход шаардлагатай хуулийн хэрэгцээ, шаардлагыг судлах, судалгааны үр дүнд үндэслэж хуулийн төсөл санал болгох" ажлыг БШУЯ-ны Инноваци, технологийн газрын дарга Д.Одгэрэл мөн цохов.
Манай байгууллага болон Нийслэлийн инновацын газартай хамтран хэрэгжүүлж буй “МОНГОЛ - СОЛОНГОСЫН ГАРААНЫ БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ ТӨВ” төслийн тухай мэдээллийг Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Б.Мөнх-Оргил мөн танилцуулсан бол,
Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Т.Мөнхмарал уулзалтын үеэр дурдагдаж байсан тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхээр хэрэгжүүлж буй өөрсдийн төсөл хөтөлбөр, санаачлан хийж буй ажлуудыг УИХ-ын Инноваци, цахим бодлогын хорооны гишүүд мөн хүрэлцэн ирсэн төлөөллүүдэд танилцууллаа.
Уулзалтын үр дүнд, УИХ-ын Инноваци, цахим бодлогын хороотой дахин уулзах, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр тэдгээрийн явцыг танилцуулахаар тохиролцлоо.